Бага насны хүүхдүүдийг зодож, дээрэмддэг байжээ

Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчиллаа.

Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нар бөгөөд одоогоор 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн