Нидерланд, Германы Засгийн газар иргэдтэй хийх сайд нарын уулзалтыг хориглосонтой холбоотойгоор Турк улс Европын орнуудтай муудалцхад хүрч байна.
Тус улсын “Gunes” гэх сонин нүүр хуудастаа Германы Канцлер Ангила Меркелийг шоглосон зураг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Энэ зургийн тайлбартаа “Хатагтай Гитлер” хэмээн бичжээ. Сонины редакц “Германы Засгийн газраас болж, Канцлерийг Гитлер болгосон” гэж тайлбарласан байна.
Турк улсад ирэх сард “Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх” асуудлаар бүх нийтийн санал асуулга болно. Уг санал асуулгад Европын орнуудад амьдарч буй туркуудыг оролцуулахаар болж, тус улсын сайд ноёд гадаадад амьдарч буй иргэдэд мэдээлэл өгөхөөр хөлгийн жолоо залсан ч багагүй саадтай нүүр тулаад буй юм.
Герман улсад гэхэд 1.5 сая турк иргэн амьдардаг бол Нидерланд улсад 400 мянган турк иргэн амьдардаг аж. Тэдний саналыг авах нь Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд ихээхэн ач холбогдолтой юм. Хэрэв Ерөнхийлөгч Эрдоган сайд нарын уулзалтыг зөвшөөрөхгүй бол Европын холбоотой байгуулсан цагаачдыг нутагтаа байршуулах гэрээг цуцалж, Туркт байгаа дүрвэгсдийг албадан гаргахаа сануулаад байгаа аж.