Харзны усанд осолдсон долоон настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймгийн Булган сумын нутаг “Булган” голын мөсөн дээр тоглож байсан долоон настай хүү харзны усанд унаж, осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Онцгой байдлын аврагчид осол болсон өдөрийн 13:00 цагаас хойш эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа ч өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
Аврах багийнхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Хэдийгээр дөрвөн ес эхэлж, жавар тачигнасан хүйтэн байгаа ч голын ус хөлдөөгүй тул автомашинтай зорчих, бага насны хүүхдүүдээ тоглуулахгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.