Мьянмарын Ракхайн мужийн буддын шашинт долоон иргэн жагсагчид, цагдаагийнхны хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алджээ. Энэ талаар “Channel News Asia” теле суваг лхагва гарагт мэдээлсэн байна. Мөргөлдөөн лхагва гарагийн өглөө гарчээ.
Энд Ракхайн хотын оршин суугч буддын шашинт 5000 гаруй хүн үндэсний салан тусгаарлах лоозонгоо барин жагсаж байгаад тодорхойгүй шалтгаанаар цагдаагийнхантай мөргөлджээ. Энэ үеэр жагсагчид цагдаа нар руу чулуу шидэж, хэв журам сахиулагч 20 ажилтныг гэмтээсэн аж. Хариуд нь цагдаа нар гол нээсний улмаас долоон жагсагч амиа алдаж, 13 хүн шархаджээ.