2013 онд нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулж хамгийн их шуугиан дагуулсан киноны нэг бол “Ларьдма”. Энэхүү кино нь нийгмийн хамгийн эмзэг сэдэв болох гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бодитоор харуулж, үүнийг эсрэг зоригтойгоор дуугарч чадсан гэдгээрээ олон нийтээс өндөр үнэлгээ авсан.
Тус киноны хоёрдугаар анги ирэх гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж киноныхоо хоёрдугаар ангийн зураг авалтаа эхэлсэн уран бүтээлчид одоогоор дуу оруулалт, эвлүүлгийн шатандаа орсон байна.
1 comment
Manaihan dandaa l huchirhiileliig surtalchilsan balai kinonuud hiih yumdoo, uur oligtoi yum setgeh chadvargui..