Олимпын аварга Симоне Байлес хүчирхийлэлд өртөж байснаа дэлгэв

2018-01-16 16:18
bail

Олимпын гимнастикын сүпер од Симоне Байлес бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэв. Дэлхийн аваргаас 10 гаруй  медальтай, өдгөө 20 настай бүсгүй хэвлэлд энэ тухай ярихдаа “Би Ларри Нассарт хүчирхийлүүлсэн олон хүмүүсийн нэг” хэмээн мэдэгджээ.

Нассар нь  АНУ-ын шигшээ багийн 100 гаруй охидыг ямар нэгэн байдлаар хүчирхийлж, бэлгийн дарамтад оруулж байсан нь тогтоогджээ. Иймд түүнийг 60 жил хорих ялаар шийтгээд байгаа аж.