Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/212 тоот тушаалын дагуу мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар мэргэжил эзэмшиж байгаа, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянгаас гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Мөн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох аж.
Мэргэжлийн ур чадварын улсын тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулж, нэг мэргэжлээр нэг хүн шалгаруулан гурван жил тутамд нэг удаа зохиогддог дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцуулна. Журмын дагуу шаардагдах төсвийг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах жилийн төсвийн төсөлд тусгуулж шийдвэрлүүлэх аж.