Өмнөд Солонгос гэрээт ажилчдын квотыг нэмнэ

2018-01-16 11:001min1
solongos

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив.

2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойг хэллээ.

БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-01-17 10:27 at 10:27

    Та яаралтай тусламж хүсч байна уу?

    SKYLITE LENDING AGENCY нь

    Та биднээс зээл авах найдвартай газар юм

    хувь хүн, төрийн байгууллага,

    олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог

    3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан

    Засгийн газар.

    Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү.

    Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй.

    1. NAME ……….

    2. ЖЕСТЕР ……….

    3. AGE ……….

    4. ХУУДАСНААС ……….

    5. Улс ……….

    6. Ажлын байр ……….

    7. CREDIT AMOUNT ……….

    8. Зээлийн гэрээ ……….

    ТАЙЛБАР – Шаардлага 20 жил хүртэл

    ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: –

    SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй