Сумогийн ертөнцийг тойрсон олон асуудал энэ салбарын нэр хүндийг унагаж эхэллээ. Сумо Бөхийн Холбооны урдаа барих шүүгчдийн нэг Шикимори Иносүкэ өсвөр насны хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт нэр холбогджээ.Өдгөө 58 настай Иносүкэ буюу Ицүо Ноүчи өсвөр насны шүүгч хүүгийн уруул дээр хэд хэдэн удаа үнсэж, цээжинд нь хүрсэн аж. Тэрбээр Уг хэргийнхээ төлөө хүүгийн гэр бүлээс мөн уучлал гуйсан байна. Хүү болон хүүгийн гэр бүлийнхэн уг хэргээр шүүх цагдаад хандах бодолгүй байгаа бололтой.
Сүмо бөхийн холбооноос түүнийг гурван башёд ажиллах эрхийг нь хассан тул Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхлээд буй башёг үргэлжлүүлэн шүүх боломжгүй болсон аж. Үүгээр зогсохгүй гурван башёгоор тогтохгүй хугацаанд дохёд гарах боломжгүй болж магадгүй. Учир нь түүний гэрээг Японы сумо бөхийн холбоо хараахан сунгаагүй байгаа юм байна. Уг шийтгэлийн хугацаанд шүүгч Иносүкэ тогтмол орлого буюу сар бүрийн цалингаа авах боломжгүй болж байгаа бөгөөд гэрийн хорионд байх юм байна. Уг нь тэрбээр башё болгонд хамгийн сүүлийн буюу ёкозуна цолтнуудын барилдааныг шүүдэг нэгэн юм. Өөрөөр хэлбэл шүүгч нарыгаа зэрэг дэвээр манлайлдаг гэсэн үг.
Энэ хэргийнхээ төлөө Ицүо Ноүчи сумо бөхийн холбоо болон сүмо бөх сонирхогчдоос уучлал гуйсан байна. Хэрэг өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болжээ.
1 comment
gomo gaj donton bn daa, sumogoos zail