Орон нутагт 19 аймгийн 99 суманд өвөлжилт хүндэрөх төлөвтэй байна. Өвөрхангай аймагт цасны зузаан 90 см хүрч мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Энэ жил тус аймгийн 493 өрхийн 350 мянган мал Дундговь аймгийн Эрдэнэ далай, Сайхан-Овоо, Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат сумдад отроор өвөлжиж байна. Отроор очсон малчдаас татвар хураамж авахгүй байх зохицуулалтыг хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.