ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод 85 хүн хоолонд хордсон хэрэг гарчээ. Тус улсын ДХЯ-ны мэдээлснээр “Шулэндо” кафед үйлчлүүлсэн 133 хүн эмнэлэгт хандсан байна. Тэдний 64-ийг нь эмнэлэгт хэвтүүлжээ. Хоолны хордлого авсан хүмүүсийн 12 нь хүүхдүүд гэнэ. Хордлого авсан хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байна.
Улаан-Үд хотод “Шулэндо” хоолны газрын дөрвөн сүлжээ байдаг. Харин хордлого авсан хүмүүс Советский дүүрэгт байрлах төвөөр үйлчлүүлжээ. Одоогийн байдлаар кафены үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд кафед болон түүхий эд нийлүүлэгчдэд нь шалгалт хийж байна.
2 comments
Оюундарь УИХ гишvvний хоолны газар гээ биздээ
балиар хоолны газар яах гэж тийм заваан хоол иддэг бнаа