Ирэх сарын 2-нд болох Ардчилсан намын дотоод сонгууль, намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүний 380 суудлын төлөө 511 хүн өрсөлдөнө. Тэдний дунд сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж багтаж, Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумыг хамардаг УИХ-ын 19-р тойрогийг сонгон нэр дэвшиж байгаа мэдээ байна.
ҮБХ нь энэ нь хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо бөгөөд энэ удаагийн дотоод сонгуульд 152 мянган гишүүн саналаа өгөх юм. Тэд бүгд намын шинэчилсэн бүртгэлд хамрагджээ.