Найруулагч, МУСТ Г.Эрдэнэбилэг /ЭБИ/-ийн найруулсан “Аав” уран сайхны кино Хятадын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч буй Монголын анхны кино боллоо. Энэ жилийн хувьд Хятадад нийт 5 гадаад кино эрх авснаас 4 нь Америкийнх, харин нэг нь манай “Аав” уран сайхны кино болжээ. Энэ кино Монголын “Academy Awards 2015” кино наадмаас олон номинацийн шагнал хүртсэн юм. Тухайлбал “Шилдэг найруулагч”-ид Г.Эрдэнэбилэг, “Шилдэг зураглаач”-ид О.Базаррагчаа, “Шилдэг эрэгтэй гол дүр”-д Ц.Цэрэнболд шагнал хүртсэн төдийгүй М.Энхдалай “Шилдэг зохиолч”-оор шалгарч байсан юм.