Дуучин Рианна Барбардост дүүгийнхээ оршуулга дээр цасан цагаан даашинзтай иржээ. Түүний үеэл дүү Тавон Аллейныг Зул сарын баяраас хэдхэн цагийн дараа үл таних этгээд буудсан юм. 21 настай Тавоныг ухаангүй байхад нь эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас баржээ.
Харин Рианнагийн оршуулган дээр нь сонгосон хувцас олны анхаарлыг ихэд татаж байлаа. Цагаан өнгийн даашинз, кед өмссөн тэрбээр уйлж бүлцийсэн нүдээ далдлахын тулд цагаан хүрээтэй шил хүртэл зүүжээ.
Түүнчлэн тэрбээр булшин дээр нь зүрхэн хэлбэртэй сүлжсэн цагаан өнгийн цэцэг тавьсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Рианна цагаан өнгө сонгосон нь учиртай гэнэ. Тэрбээр үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт итгэдэг юм байна. Мөн хүн үхсэний дараа илүү сайхан амьдралд очдог тул араас нь уйлж болдоггүй гэж үздэг аж.