“Амьд Кен” хочит 34 настай Родриго Алвеш гоо сайхны олон тооны мэс засалд 600 мянга орчим доллар үржээ. Гэхдээ тэр төгс болоход хязгаар үгүй гэдгийг мэдрээд 60 дахь мэс заслаа хийлгэхээр шийджээ.
Тэрбээр саяхан хавиргаа авахуулахаар нэлээд хайсны эцэст эмч болж, зургаа биш, дөрвөн хавиргаа л авахуулна гэсэн нөхцөлтэйгөөр мэс засалд орсон байна.
Родригогийн үзсэнээр төгс хүүхэлдэйн хүн болоход нь хавирга нь саад болоод байсан тул Харвардыг төгссөн, гоо сайхны алдарт мэс засалч Майкл Обенгод ханджээ.
Мэс заслын дараа Родриго “Асар том ачааны машин дээгүүр минь гарсан юм шиг л байна” хэмээн сэтгэдлээ хуваалцжээ. Ингээд тэр хавиргаа гоо сайхны зорилгоор авахуулсан дэлхийн анхны эрэгтэй болсондоо бахархаж байна гэжээ. “Би зогсож, хэвтэж чадаж байгаа. Гэхдээ ямар ч байрлалд байсан хүчтэй өвдөлт мэдрэгдэж байна. Тиймээс өвдөлтөө намдаахын тулд би өвчин намдаах эм бэлдмэл ууж байгаа” гэж ярьжээ.
Амьд Кен мэс заслын дараа хавирганы зургийг авч, цомогтоо нэмэрлэжээ. Одоо Родригогийн бэлхүүс 91 см бус, Барбиных шиг 60 см болжээ.