2018-01-11 11:401min00

Дональд Трамп өөртэй нь оройн зоог барих эрх бүхий сугалаа гаргажээ

trump

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөх ёслолынх нь нэг жилийн ойн оройн зоогт зориулсан сугалаа гаргажээ. Энэхүү сугалаанд хожсон хоёр хүн Флоридад Америкийн төрийн тэргүүнтэй нэгэн оройг хамтдаа хоол идэж өнгөрөөх юм. Оройн зоог 2018 оны 01 дүгээр сарын 20-нд болно.

“Надтай болон миний найзуудтай бидний түүхэн тангараг өргөх ёслолын ажиллагааны нэг жилийн ойг зориулсан оройн зоогт нэгдээрэй” хэмээн тэрбээр дэмжигчдэдээ хандан хэлжээ.

Гэхдээ сугалаанд оролцохын тулд Ерөнхийлөгчийн улс төрийн үйл ажиллагаанд хандив өргөх юм байна. Хандивын доод хэмжээ нь 3 доллар бол дээд хэмжээ нь хуулийн дагуу 2,7 мянган доллар. Америкийн хуулийн дагуу зөвхөн АНУ-ын иргэд л улстөрчдөд хандив өргөж болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй