Орон нутагт 19 аймгийн 99 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч цасан болон шороон шуурга дэгдэж, шөнөдөө -30, -40 хэм хүртэл хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарауулж буй. Завхан аймгийн 12, Говь-Алтай аймгийн 18, Баян-Өлгий аймгийн найман суманд тус тус өвөлжилт хүндэрсэн болохыг Баруун бүсийн төвийн захирагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт хэлж байв. Завхан аймагт зуд нүүрлэж 8000 гаруй мал хорогджээ.
Түүнлчэн орон нутгийн хэмжэнд сум бүрт 50 тонн өвс бэлтгэсэн байснаа тарааж дуусгасан бөгөөд аймгийн нөөцөд тус бүр 200 тонн өвс бэлтгэжээ. Энэ өвсийг аймгийн Засаг дарга нарын шийдвэрээр малчдад хүргүүлж байгаа юм байна. Эдгээрийг цагаан сар хүртэл хэрэглэх аж. Цаашид өвөлжилт, хаваржилт хүндэрвэл улсын онцгой комисст хандахаар төлөвлөлжээ.