НИТХ-ын дарга твиттер хуудасаараа дамжуулан техникийн захуудыг нүүлгэнэ гэдгээ мэдэгдэв. Нийслэлийн удирдлагууд автозамын түгжрэл, хөрсний бохирдлыг үүсгэж байгаа дээрх зах, худалдааны төвүүдийг нүүлгэх нь хамгийн зөв алхам гэж үзжээ.

Тэрбээр “Төр засаг  хийх ёстой ажлаа л хийсэн  гэж ойлгож байгаа. Нэгэнтээ хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг чөлөөлөх нь зүй ёсны хэрэг.

Тэгээд ч автомашин худалдааны цогцолбор төв байгуулчихаад байхад зарим бизнес эрхэгчид дур зоргоороо хотын төвд түгжрэл үүсгэн үйл ажиллагаа эрхэлж байгааг таслан зогсоох нь зөв” гэжээ.

Нийслэлийн төмөр замын вокзалын баруун талд байрлах 1000 машины зогсоолыг чөлөөлөх үед “Хүч хэрэглэлээ”, “хүний эрхэд халдлаа” гэсэн хэсэг бүлэг байсан ч олон нийт энэ ажлыг зөв шийдвэр болсон гэж үзэж байгаа юм.

By updown

4 thoughts on “Техникийн зах, 100 айлын барилгын материалын төвүүдийг нүүлгэнэ”
  1. Маш зөв.Төрийн хууль журмыг мөрдүүлэх хэрэгтэй.Нэг хэсэг хүн эсэргүүцэж тааралдсан газраа жагсаж, тэрий хадаж унахаар нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй орхидогийг болих хэрэгтэй.Машин болон сэлбэг хэрэгсэл, барилгын материал авах гэсэн хүмүүс хотын захруу гараад авчихж болно шүү дээ.Тэд явганаар явахгүй, унаа тэрэгтэйгээ л явна.Ингэвэл сая Та бүхнийг сонгосны үр дүн харагдана

  2. Үг, үсгийн алдаандаа гол нь биш таны болон гэр бүлийн чинь сайн сайхны төлөө хийж байгаа гэдгийг хатуу ойлгож ав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн