Өмнөд Солонгосын иргэн 44 настай Ким өөрийн хадгаламжаас авсан мөнгөө санаатайгаар хаяж, эргүүлэн авахаас татгалзжээ. Тэрбээр банкнаас 72 000 ам.долларыг бэлнээр авч гялгар уутанд боон амьдардаг гудамжныхаа буланд хаясан байсныг 39 настай иргэн Пак олсон даруйдаа ойролцоох цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Цагдаа нар камерын тусламжтай мөнгөний эзэн Кимийг гурав хоногийн дотор олж, хаясан мөнгийг нь эргүүлэн өгөх гэтэл авахаас татгалзсан байна. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэхдээ уурандаа мөнгөө хаясан учираас мөнгө хэрэггүй гэжээ.
Тус улсын хуулинд зааснаар мөнгийг эзэн нь авахаас татгалзсан тохиолдолд 6 сарын дараа олсон иргэнд татварын 22 хувийг хасч, үлдсэн мөнгийг олгодог байна. Харин мөнгөний эзэн 6 сарын дотор өөрийн мөнгийг эргүүлэн авах хүсэлт гаргавал, олсон иргэнд тухайн мөнгөний 5-20 хувь урамшуулал болгон өгч, үлдсэнийг нь эзэнд нь буцаан олгодог аж.
1 comment
Хөдөлмөрлөж олсон мөнгө биш байх нь л дээ.