Оюуны өмч , улсын бүртгэлийн ерөнхий газарын үүдэнд урт дараалал үүсээд байна. Гадаад паспортоо шинээр захиалах гэсэн иргэд ийнхүү ачаалал үүсгэжээ.
Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Шинэ оноос эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг зогсоосон нь 2017 оны төсөвт суулгасан 250 мянган энгийн гадаад паспортын бэлдэц сунгах тохиолдолд хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд дээрх шийдвэрийг гаргасан аж. Тус газрын 2018 оны төсөвт 300 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдцийн санхүүжилт суугдсан байна.