Өдгөө 34 настай ч дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчдаас дутахааргүй гэдгээ харуулсан хүн бол манай гаригийн хамгийн залуу удирдагч Ким Чен Ун. Түүнийг гурван хүүхэдтэй гэсэн таамаг байдаг. Түүний өмнөх найз бүсгүй Швейцарийн сургуульд сурч байсан өндөр боловсролтой нэгэн гэгддэг.
Өмнөд болон Хойд Солонгос хоёр орны дээд хэмжээний уулзалт өнөөдөр болж байна. Энэ сарын 1-нд Ардчилсан Солонгосын удирдагч Ким Чен Ун удахгүй болох Пёнчаны олимпод тамирчдаа ороцуулах хүсэлтээ өмнөд хөршдөө илэрхийлсэн. Үүнийг нь БНСУ баяртайгаар хүлээн авсан билээ. Энэ уулзалтаар хоёр Солонгосын харилцаа сайжирч эвлэрч магадгүй гэдэгт олон улс найдаж байна.
Ким Чен Ун цөмийн зэвсэгийг илүү хөгжүүлж боловсронгүй болгох гэсэн хүсэл эрмэлзлээсээ салахаа больсон юм. Тэрбээр өөрийн мэдэлд байсан цэргийн эрх мэдлийг эрх баригчдын нам руу шилжүүлж, 36 жилийн дараа анх удаа намын хурлыг зохион байгуулжээ. Хэдийгээр Ким Чен Ун ардчилсан, хөгжингүй орнуудын адилаар эдийн засгийн хөгжил болон хотын хөгжил, соёл, барилгын салбарыг дэмжин ажиллаж байгаа ч өвөг дээдсээсээ уламжлан баримтал ирсэн цөмийн зэвсэгийг илүү боловсронгуй болгоход илүү анхаарч, дайсагнасан байр суурийг илэрхийлж байгаа нь олон улсад ажиглагдаж байгаа аж. Үнэндээ Ким Чен Уны тухай бүхий мэдээлэлд хүмүүс сөрөг байр сууринаас хандаж муухай сэтгэгдэл үлдээсэн байх нь бий.
Ким Чен Ун-ы бага нас
Ирээдүйн удирдагч Ким Чен Ун 1990-оны дунд үед 12 настайдаа Швейцарьт сурч байхдаа бусад хүүхдүүдийн адил найз нөхдөө гэртээ урьж, жирийн л хоол идэхийг хүсдэг байжээ. Тэр үед Ким Чен Ун найз нөхөдөө зуушаар дайлж, бялуу хамтдаа идэж, тоглодог байсан аж. Гэвч түүнийг эгэл жирийн хүний амьдралаар өсгөх боломжгүй байсан гэдэг.
Тэрбээр Парис дахь Диснейгээр аялж, Францын үзэсгэлэнт арал дээр амарч, Итали дахь хамгийн үнэтэй алдартай ресторанд хооллож, Швейцарийн Альпийн нурууг туулсан байна. Ким Чен Ун 2010 онд эцгээ нас барж, шинэ удирдагчаар томилогдох үедээ улс орныхоо “хаалттай” засгийг өөрчилж олон улсад нээлттэй байлгах шинэ эрин үеийг хүсдэг байсан юм. Сагсан бөмбөгт “нугасгүй”, өндөр боловсролтой шинэ удирдагчийг эрх баригчид болон ард түмэн нь хүндэтгэлтэйгээр хүлээн авч байв.
Ким Чен Ун-ы Засаглал
Өмнөх удирдагч Ким Чен Ир-ийг оршуулах ёслол Пхеньяанд болох үед эцгийнхээ халааг залгамжилсан шинэхэн удирдагч Ким Чен Ун-ыг тэр үед анх олон нийт харж байжээ. Тэрбээр эцэгийнхээ авсыг авч яваа машины дэргэдүүр өнгөрөх үедээ сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй нүдэнд нь нулимс цийлэгнэж, хүмүүс сөхөрч байв. Залуухан удирдагч тухайн үед сэтгэл хөдлөлөө нууж чаддагүй байжээ. Үүнээс хойш долоон жил Төрийн тэргүүн, Засгийн эрхийг гартаа удирдаж байгаа Ким Чен Уныг эдүгээ дэлхий нийт “пуужинтай залуу” гэдгээр нь хүмүүс андахгүй болжээ. Бас дарангуйлагч ч гэдэг. Тэрбээр улс орныхоо бодлогыг тодорхойлохдоо өөрийн эцэг болон өвөг дээдсийнхээ суурь зарчим, үзэл бодол, баримтлалуудыг нэгтгэсэн байна.
Б.Яруу
1 comment
Манай 30 орчим настай үе тэнгийн улс төрч УИХ-н гишүүн бандаажны учраа олохгүй, эрх баригч нам УИх нь нэг хүний бандаашны асуудлаар бүтэн жил цаг нөгцөөж байхад энэ залуу 30 гаруй сай хүнтэй, цөмийн зэвсэгтэй улс дэлхийн бүх улсуудтай харилцах аргагүй хориг арга хэмжээн дундуур удирдан Америк, Хятад гэсэн их гүрнүүдийн их удирдагч нартай эн чацуу л үзэж байна даа. яс юман дээр ганц муу охин дүүгээ дагуулчихаад л үзээд арга эвийг олоод л болгоод байх юм. ялгаа их байна шүү.