ШТС-ууд бензин болон дизель түлшний борлуулалтдаа хязгаарлалт хийж буй нь иргэдэд татвартай зэрэгцсэн дарамт болов. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас оны өмнөхөн хийсэн шалгалтаар “Магнай трейд”, “Сод монгол”, “Тэс пэтролиум” ХХК-иудын зүгээс зарим авто бензин болон дизель түлшний борлуулалтдаа хязгаарлалт хийсэн нь илэрсэн. Иймд ямар шалтгаанаар үнээ нэмж, хязгаарлалт тогтоох болсоныг шалгаж байгаа юм байна.