Мексикийн иргэн, 54 настай Роберто Эскивель Кабрера өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн урт бэлэг эрхтэнтэй эрэгтэйгээр тодроод байна. Түүний бахархал нь 48 см урт. Роберто байгалиас ийм эрхтэнтэй болсон хэмээж байгаа ч мэргэжилтнүүд түүнийг эрхтэндээ хүнд ачаа зүүсээр сунгасан гэж үздэг.
Энэ эр хөдөлгөөн ч хийж чадахгүй, ажлын хувцас ч өмсөж чадахгүй, тэр ч бүү хэл өвдөглөж сууж ч болохгүй болжээ. Тиймээс түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд оруулсан байна.
Ингээд төрөөс тэтгэмж авч амьдардаг болсон хэдий ч бэлэг эрхтнээ багасгах мэс засалд орохоос татгалзжээ. Тэрбээр Америкийн порно кинонд тоглох боломжоо алдахгүй байхыг хүсч буй гэнэ.
Гайхалтай нь, Робертод үнэхээр YouPorn, FakiTaxi зэргээс “анагаах ухааны зураг авалт”-д оролцох санал иржээ. Мэдээж эдгээр зураг авалт нь эротик биш, инээдмийн шинж чанартай.
Эмч нар мексик эрийн бахархлыг сунгасан арьс гэж баталж байна. Түүнээс биш өөрийнх нь эрхтэн 15-18 см л урттай гэнэ. Ийм болохоор Гиннесийн амжилтын номынхон түүний амжилтыг бүртгэхээс татгалзжээ.
“Латин Америкчууд бид бэлэг эрхтний хэмжээг эр зоригтой холбодог. Би том эрхтнийхээ ачаар алдартай боллоо. Ийм хэмжээгээр бахархаж байсан өөр хүн байдаг гэдгийг би мэдэхгүй юм” хэмээжээ.
Гэсэн ч энэ эр том эрхтнээсээ болоод гудамжаар олигтой алхаж ч чадахаа больжээ. Хамгийн харамсалтай нь эмэгтэйчүүд түүнээс айгаад секс хийх чадахгүй болсон явдал гэнэ.
Кабрера АНУ-д хэсэг хугацаанд амьдарч байсан ч өсвөр насны охидын өмнө нүцгэлсэн, биеэ зөв авч яваагүй хэргээр буруутгагдан нутаг буцсан байна.