Муу нэрийг хусавч арилахгүйн тод жишээ болсон “Бандааш” хочит УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдсон хүчингийн хэргийн дуулиан намжиж амжаагүй байгаа. Гэтэл 2016 оны сонгуулиар  Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Муратад холбогдох садар самууны хэрэг олны анхаарлын төвд байна. Тэрбээр аймгийнхаа төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, ёс бус үг хэлээр доромжилсон гэх мэдээлэл цацагдсанаар жинхэнэ дуулиан болж буй. Гэхдээ бид аливаа асуудлыг сэрдхийж хүлээж авах атлаа тэгсгээд амархан мартчихдаг гэмтэй.

Садар самууны хэрэгт нэр холбогдсон Д.Мурат гишүүн өнөөдрийг хүртэл энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөгүй ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаад буй. Хохирогч гэх Б.Бахытгүл эмэгтэйн хэвлэлд яриснаар “Д.Мурат гишүүн хардаж, янз бүрээр хэлдэг байсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг бэлэглэж, өөрийнхөө ажлыг бүтээсэн” гэсэн юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тайлбар өгөхдөө “Зургадугаар сард Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн асуудал гардаггүй. Энэ бол гүтгэлэг” гэжээ. Магадгүй энэ хэргийн дуулиан тэгсхийгээд намжиж, хүмүүс мартаж магадгүй ч хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй.

 

By updown

3 thoughts on “Б.Пүрэвдорж: Казахстан явсан нь үнэн ч энэ бол гүтгэлэг”
  1. Ядаж их хурлын гишүүн гэсэн нэрээ бодож доодохоо захирдаг хүмүүсээр удирдуулахсан. Монгол төрд ийм эр хүн байхгүй болоо юу. Юу гэж үнэн гэх вэ дээ. Чадахаараа лл гүрийнэ дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн