Өнөөдөр (2018.01.08) БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны 34 насны ой тохиож байна. Гэвч энэ өдрийг Пхеньян баярын өдөр болгон тэмдэглэхгүй гэж Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлагаас мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээллээс үзэхэд БНАСАУ-ын 2018 оны хуанлид 01 дүгээр сарын 8-ныг баярын өдөр болгон тэмдэглээгүй байна. Үүнээс гадна Ким Чен Уны насыг албан ёсоор тэд хүрч байна гэж ч зарлаагүй гэнэ.
Харин тус улсад Ким Чен Уны өвөө Ким Ир Сен, эцэг Ким Чен Ир нарын төрсөн өдрийг үндэсний том баяр болгон тэмдэглэдэг юм.