104 настай эмээ: Өдөрт дор хаяж нэг лааз кола уу

Америкийн Мичиган мужийн иргэн Тереза Роули энэ сарын 1-нд 104 насны ойгоо нижгэр тэмдэглэжээ. Энэ үеэрээ тэрбээр WZZM сувагт урт наслалтынхаа нууцыг хуваалцсан байна.

Роули бүх нууц нэг л ундаатай холбоотой гэжээ. Энэ эмээ өдөр бүр дор хаяж нэг лааз сахар агуулаагүй кола уудаг байна.

“Надад аль болох их сахаргүй кола хэрэгтэй. Би дахиж кола авахын тулд шуудай дүүрэн коланы хоосон лаазаа тушаах хэрэг гардаг” хэмээн ярьжээ.

Харин эрдэмтэд энэ эмээгийн хэлснийг үгүйсгэж байна. Тэд эмээгийн урт наслалтын шалтгаан нь кола гэж үзэхгүй байгаа аж. Тэдний судалгаанаас үзэхэд хийжүүлсэн энэ ус нь зүрхний шигдээс болон бусад аюултай өвчнүүдийг үүсгэх магадлал өндөр юм байна.

One thought on “104 настай эмээ: Өдөрт дор хаяж нэг лааз кола уу

  1. b 2018-01-08 14:38 at 14:38

    uheh gej baij hudlaa yariad, kolanii surtalchilgaa hiij bn

    Хариулах

b-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн