2018-01-08 12:071min01

Хадан цохионоос унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ

had

Онцгой байдлын албан хаагчид өчигдөр бага насны хүүхдүүд зургаан  метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварчээ. Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу “Богд” ууланд 15.23 цагийн үед есөн настай, эрэгтэй Э, 11 настай эмэгтэй А нар нь зургаан метрийн өндөр хадан цохионоос унах аюулд орсон байсныг иргэдийн тусламжтай аварч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.