2018-01-08 11:411min00

Майк Тайсон марихуан тариалахаар зэхэж байна

tyson

Америкийн Калифорни мужид энэ 01 дүгээр сарын 01-нээс эхлэн өөрийнхөө эзэмшлийн талбай дээр марихуан тариалах, худалдаалахыг албан ёсоор зөвшөөрсөн билээ. Үүнтэй холбоотойгоор боксын хүнд жингийн аварга асан Майк Тайсон шинэ бизнесээ эхлүүлэхээр зэхэж байна.

Тэрбээр Үхлийн хөндий хэмээх алдарт паркийн дэргэд 16 га газар худалдан авчээ. Эндээ тэрбээр ажил хэргийн түншүүдтэйгээ хамтран марихуан тариалах юм байна. Энэхүү санаачилгыг хотын дарга ч халуун дотноо дэмжиж байна. Учир нь Тайсон эмнэлгийн зориулалтаар марихуан тарихаар төлөвлөжээ.

Боксчины хэлснээр марихуан нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, сэтгэл санааг засах үйлдэлтэй бөгөөд антиоксидантаар баялаг гэнэ. Тэрбээр мөн фермдээ төрөл бүрийн ургамал тариалалтын нарийн ажиллагааг судлах тусгай сургууль нээхээр төлөвлөж байна.