Британийн ханхүү Харри, Америкийн жүжигчин Меган Маркл нар удахгүй гэрлэнэ. Харин тэдний гэр бүлийн амьдрал цаашид хэрхэх тухай асуудал дэлхийн зөн билигчдийн санааг амраахгүй байна. Америкийн эгч дүү Терри, Линда Жемисон нар Марклд Диана гүнжийн хэлсэн Харри эхнэрээ араар нь тавьж магадгүй гэдэг үгийг анхааруулаад удаагүй байтал Австралийн далдыг харагч Керри Эрвин нэгэн дуулиан тарьсан мэдэгдэл хийлээ.

Энэ зөн билигчийн хувьд ирэх 05 дугаар сард хуримаа хийхээр зэхэж буй дурлалт хосын талаар сайн мэдээ хэлэхгүй байна. Эрвин 2018 онд Меганыг жирэмсэн болно гэж харж байна. Гэвч 33 настай Харри, 36 настай Маркл нарын харилцаа удаан үргэлжлэхгүй, салах гэнэ. “Би бодохдоо тэдэнд таван жилийн л хугацаа байна гэж харж байна” хэмээн Керри мэдэгджээ. Дурлалт хос хоёулаа хүчирхэг бие хүн тул зөрчилдөж, маргалдах зүйл өчнөөн тохиох гэнэ. “Үнэхээр гунигтай байна. Би тэдэнд хамгийн сайн сайхныг л хүснэ. Гэхдээ тэдний ирээдүй тийм ч сайхан харагдахгүй байна” гэж Эрвин ярьжээ.

Харин Харригийн ах Уильям, түүний гэргий Кэтрин нарын амьдралыг өөдрөгөөр хөрж байна. “Тэд төгс хос. Жинхэнэ сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс” гэж зөн билигч баталсан байна. Түүнчлэн Уильям, Кейт Миддлтон нарын 04 дүгээр сард төрөх хүүхэд нь охин байна гэжээ.

Тэгвэл Диана гүнжийн хувийн зурхай Дэбби Фрэнк ханхүү Харриг дөнгөж зургаан настай байхад ирээдүйд АНУ-тай ямар нэгэн байдлаар холбогдох нь гэж зөгнөж байжээ. Зурхайд итгэдэг Диана гүнж ч хүүгээ АНУ-д, магадгүй Харвардын их сургуульд суралцах нь гэж баярлаж байсан болохоос ирээдүйн эхнэрээ Америкаас олно гэж гадарлаа ч үгүй байжээ. “Тухайн үед би ч бас ханхүүг америк хүнтэй сууна гэж тааварлаагүй ээ” хэмээн Дэбби ярьж байна.

By updown

One thought on “Австралийн зөн билигч: Харри, Меган нар таван жилийн дараа салах бол Уильям, Кейт нарын гурав дахь хүүхэд нь охин байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн