Өмнөд Солонгосын судлаачид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг эрүүл мэндийн асуудалтай хэмээн баталж байна. Энэ талаар “Тона ильбо” сонинд бичжээ.
Чунчон-Пукто мужийн их сургуулийн профессор Чо Дон Ука Хойд Солонгосын удирдагчийн шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгийг сонсож, дүн шинжилгээ хийсний үр дүнд түүний хэлж буй авиа, чичирхийлэл, шуугианаар зүрх, уушги гэхээс илүү бөөрний асуудал үүссэн болохыг тогтоожээ.
Энэхүү дүн шинжилгээ нь ямар нэгэн онош тавих үндэслэлгүй болохгүй ч ямартай ч бусад эрхтнүүдийг нь бодвол бөөрний үйл ажиллагаа нь тааруу байгааг илтгэж байна гэж эрдэмтэн хэлжээ.
Албан бус мэдээллээс үзвэл Ким Чен Ун чихрийн шижинтэй, мөн даралт ихдэх өвчтэй. 2016 онд Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан түүний биеийн жингийн үзүүлэлтийг гаргаж, дөрвөн жилийн хугацаанд 40 кг нэмсэн буюу 90-130 кг болсон гэж баталж байлаа.
1 comment
Хойт Со-гийн бие муудвал АНУ л Прамп гэдэг өвгөн л баярлана. Түүни й оронд ахиад л бас нэг Ким гарч ирнэ бизээ.