Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Чихрийн шижин, даралт ихсэх, таргалалт, нойргүйдлийг эмчлэгч шидэт амтлагч – updown.mn

Чихрийн шижин, даралт ихсэх, таргалалт, нойргүйдлийг эмчлэгч шидэт амтлагч

Өнөөгийн энэ нийгэмд цусны даралт, чихрийн шижин, нойргүйдэл, холестеринээр шаналж буй хүмүүс олон болжээ. Эдгээр өвчнөөс ангижрахад эмчийн зөвлөгөөнөөс гадна зарим төрлийн эмийн ургамал их үр дүнтэй.

Тэгвэл энэ бүгдтэй үр дүнтэй тэмцэхэд та бидний байнга хэрэглэдэг нэгэн амтлагч тус болдог гэдгийг мэдэх үү. Энэ бол лаврын навч.

Лаврын навч нь амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд зарим төрлийн өвчнийг намжаах, илааршуулах шидтэй. Жишээлбэл цусны даралт ихдэх, чихрийн шижин, нойргүйдэл, холестерин гэх мэт үргэлжилнэ.

Лаврын навчны давуу тал

Лаврын навчийг дараах өвчний үед хэрэглэхэд тустай.

-Нойргүйдэл

-Сэтгэл гутрал

-Мэдрэлийн гаралтай өвдөлт

-Халдвар

-Булчингийн сулрал

-Бөөрний замын өвчин

-Эрч хүч дутагдах

-Цистит

-Сарын тэмдгийн өмнөх өвдөлт

-Толгойн өвдөлт

-Үений үрэвсэл

-Чихний үрэвсэл

-Гэдэс орчмоор цанх татах, хий дүүрэх

-Биед шингэн саатах

Хэрхэн хэрэглэх вэ?

Лаврын навчийг амтлагч маягаар хэрэглэхээс гадна яаж хэрэглэвэл үр дүнтэй вэ? Үүгээр цай хийж ууж болно. Ингэснээр та бүхий л давуу талыг нь хүртэнэ гэсэн үг. Харин цайг хэрхэн бэлтгэх аргыг хүргэе.

-Лаврын навч (30г)

-Ус

Эхлээд усаа халааж, буцлахаас нь өмнө авна. Үүн дээрээ лаврын навчаа хийгээд хэдэн минутын турш буцалгах хэрэгтэй. Дараа нь галаа зогсоож, савныхаа тагийг авч, хөргөнө. Ингээд шүүж хэрэглэнэ.

Энэ цаг өглөө бүр өлөн элгэн дээрээ болон орой унтахынхаа өмнө хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та амтыг нь сайжруулъя гэж бодож байвал байгалийн амтлагч нэмж болно. Гэхдээ амтлахгүйгээр уусан нь илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

5 thoughts on “Чихрийн шижин, даралт ихсэх, таргалалт, нойргүйдлийг эмчлэгч шидэт амтлагч

  1. zochin 2018-01-06 18:06 at 18:06

    unen yu

    Хариулах
  2. Нэргүй 2018-01-07 00:25 at 00:25

    batalgaa xaana baina

    Хариулах
  3. Зочин 2018-01-07 14:50 at 14:50

    Сүүлийн үед наймаачид янз бүрийн бүтээгдэхүүн гадаадаас оруулж ирээд түүнийгээ борлуулахын тулд тийм ч өвчинд сайн,ийм ч өвчнийг анагаадаг гэж цахимаар их худал,хор хөнөөлтэй сурталчилгаа хийдэг болжээ.Саяхан улаан дарсанд сармисыг дарж хэрэглэхэд сайн гэж цахимаар сурталчилсан.Түүнд нь итгэж.ийм жороор улаан дарсанд сармис дарж уугаад ихэнх нь гүн хордлогод орж эмнэлэгт хүргэгдэж,амиа алдахад хүрчээ.Энэ асуудлыг судлаад үзвэл монгол тарьсан сармисаа борлуулахын тулд нэгэн ХХК –иас хийсэн зүйл байсан бололтой.Одоо энэ нөхөр бас баахан лаврын навч оруулж ирчихээд түүнийгээ борлуулахын тулд нэг иймэрхүү сурталчилгаа хийж байгаа л болов уу.ОХУ-ын шидэт дэр,энергитэй сальпетик,Лак Лайфын болон Таншины бүтээгдэхүүн гэгчид бүгд баталгаагүй шүү иргэд ээ.Хүний мөс чанар доройтож,мөнгө олохын тулд ямарч аймшигтай хортой зүйлийг сайн,сайхан зүйл мэтээр сурталчилж,иргэдийн эрүүл мэндээр тоглож байгааг МАН-ын мэргэжлийн бус засаг.сэтгүүлийн эрүүл мэндийн сайд нар анхаарч,энэ улс оронд эрүүл мэндийн байгуулллагын доройтлыг ашиглаж,хор хөнөөотэй бизнес хийгчдийг таслан зогсоох хэрэгтэй болжээ.

    Хариулах
  4. m 2018-01-08 00:58 at 00:58

    ye yes

    Хариулах
  5. Нэргүй 2018-01-08 09:59 at 09:59

    оросууд бол ашигтай ургамал гээд байнга хэрэглэдэг гэхдээ лаврын навчийг хандалж хэрэглэхдээ маш их болгоомжтой байх ёстой юм билээ.аллергитэй хүмүүс жирэмсэн эхчүүд гээд мөн олон төрлийндотор үрэвслийн үед хандалж уухыг хорьдог юм байна шүү

    Хариулах

m-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн