Агаарын тээврийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн AirlineRatings.com портал 2018 оны хамгийн найдвартай агаарын тээврийн компаниудыг нэрлэлээ.
Тус портал агаарын тээврийн 409 компанийн үйл ажиллагааг шалгасны үндсэн дээр хамгийн найдвартайг нь сонгожээ. Тэдгээрийн тоонд Air New Zealand, Alaska Airlines, All Nippon Airways, British Airways, Cathay Pacific Airways, Emirates, Etihad Airways, EVA Air, Finnair, Hawaiian Airlines, Japan Airlines, KLM, Lufthansa, Qantas, Royal Jordanian Airlines, Scandinavian Airline System, Singapore Airlines, Swiss, Virgin Atlantic, Virgin Australia зэрэг багтсан байна.
Тус порталын ерөнхий портал судалгааны үр дүнд тайлбар хийхдээ агаарын тээврийн компаниудыг аюулгүй байдлын арга хэмжээ, инноваци, шинэ онгоц ашиглалтад оруулсан байдал зэрэг хэд хэдэн шалгуураар шүүсэн гэнэ. Түүнчлэн Австралийн Qantas түүхэндээ нэг ч удаа осолд орж, хүний амь насанд хохирол учруулж байгаагүйг онцлон тэмдэглэсэн байна.