2018-01-05 17:391min01

Дэлхийн хамгийн үсэрхэг охин нөхөрт гарлаа

usleg

Тайландын иргэн Супатра Сасупфан 2010 онд “дэлхийн хамгийн үсэрхэг өсвөр насны хүүхэд”-ээр Гиннесийн амжилтын номонд орсон байдаг. Тэгвэл энэ охин 17 насандаа нөхөрт гарч байна. Охин Амбрасын синдромтой. Энэ өвчин бүх цаг үеийн түүхэндээ ердөө л 50 хүн тусч байжээ.

Охин нөхөртэйгөө хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж, “Чи бол миний анхны хайр төдийгүй насан туршийн минь хайр” хэмээн бичжээ.

Харин түүний нөхөр, хуримын талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Охиныг жаахан байхад хүүхдүүд сармагчин гэж хочилж, уурлуулдаг байжээ. Харин одоо охин нүүрний үсээ хусуулж, таньдаг хүмүүс нь шоглохоо больсон гэнэ.

Сасупфан нүүр, чих, гар, хөл, нуруугаараа өтгөн үстэй. Тэрбээр өөрийгөө огт онцгой нэгэн гэж боддоггүй байна.