Бид бусад хүмүүсийг ойлгохыг хичээдэг ч өөрсдийгөө бүрэн ойлгож байсан үе үгүй. Амьдралын хүнд хэцүү шалгуур, сонголт хийх шаардлага тулгарахад өөрөөсөө гадна ойр дотныхоо хүмүүсийн сэтгэл санааг зовниулдаг билээ.
Тиймээс өөрийгөө ойлгоход тань туслах үүднээс сэтгэл зүйн сонирхолтой тест бэлтгэснийг орчуулан хүргэж байна. Энэхүү тестээр та ямар зан араншинтай, сэтгэцийн хувьд хэр эрүүл байгаа гэдгээ мэдэх боломжтой.
Эдгээр зургаан хос ээмгээс өөрт аль илүү таалагдаж байгааг сонгоод, тооных нь дагуу дотоод нууц зан араншингаа олж мэдээрэй. Хэрвээ танд нэг биш, хэд хэдэн ээмэг таалагдаж байвал арай илүү гэснийг нь сонгох хэрэгтэй. Ингэснээр танд ямар чанар илүү давамгайлж байдгийг мэдэж болно.
Ээмэг №1
Та үнэхээр эмэгтэйлэг, гоё сайхан хувцаслаж, үсээ засуулах дуртай. Тиймээс та гэрийнхээ төсвийг хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн эд зүйлсэд зарцуулахаасаа урьтаад шинэ гоо сайхан, өөрийгөө арчлах ямар нэгэн зүйлс худалдан авахад зориулах гээд байдаг талтай.
Түүнчлэн таны хувьд гэр бүл гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл. Гэхдээ та хүүхдүүдээ гэхээс илүү нөхөртөө анхаарал тавьдаг. Бидний зүгээс танд өгөх зөвлөгөө бол энэхүү сайхан чанараа үнэл. Өнөө үед эмэгтэйлэг чанараа хадгалж үлддэг бүсгүйчүүдийг олоход хэцүү болсон шүү. Идэвхгүй, залхуу байхгүйг хичээ. Ямар ч үед тайван бай.
Ээмэг №2
Сэтгэл санаа, гайхалтай оюун ухаанаа тэнцвэржүүлэн амьдардаг хүн юм. Таныг хараад л “Хүний хамгийн тачаангуй чанар бол түүний сэтгэл юм” гэсэн үг санаанд бууна. Таны амьдралын агшин хором бүр үнэ цэнтэй. Тийм болохоор та аливаад бусдаас илүү гүн шаналж, зовж байдаг. Гэхдээ та хэнээс ч илүү хүндрэлийг даван туулж чаддаг. Үүний зэрэгцээ та өвөрмөц бодол сэтгэлгээтэй, өөрийн гэсэн стиль, өөрийнхөө зарчим дээр бат зогсох чадвартай. Бидний зүгээс танд өгөх зөвлөгөө бол боломжоо өөрийгөө болон хүмүүсийн сайн сайхны төлөө ашигла. Сэтгэлээр унаж, гутруу байж болохгүй.
Ээмэг №3
Товч тодорхой байдал, минимализмыг эрхэмлэгч нэгэн. Та хувцас загвар дээр ч, амьдралын хэв маяг дээрээ ч илүү зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Та амьдралын эрч хүч өндөртэй, идэвхтэй, үргэлж хөдөлгөөнтэй байдаг нэгэн юм. Тиймээс ч та насанд хүрсэн ч сэтгэл нь гэгээн цагаан, хүүхэд шиг хэвээрээ байдаг. Бидний зүгээс танд өгөх зөвлөгөө бол хэт идэвхтэй байдал, өөрийгөө танин мэдэх хоёрын хооронд тэнцвэртэй байдлаа хангах хэрэгтэй.
Ээмэг №4
Та бол жинхэнэ дагина. Гар эдлэл хийх дуртай бөгөөд энгийн даавууг хүүхдийн гоёмсог хувцас болгон хувиргах шидтэй. Ер нь та бүх зүйлд бүтээлч байдлаар ханддаг. Ийм эмэгтэйг сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг эрчүүд дэргэдээ байлгахыг хүсдэг.
Бидний зөвлөгөө бол танд хувийн орон зай чухал. Учир нь бүтээлч сэтгэлгээ чив чимээгүй орчинд төрдөг юм шүү. Илүү дутуу зүйлээ авч хаяж, амьдралд илүү хүмүүсээс холдож, цагийг өөртөө зориул.
Ээмэг №5
Та чанга хатуу, зоримог хүн. Та хувийн хил хязгаараа өргөжүүлж, удирдах туйлын их хүсэлтэй. Та гайхалтай ухаантай, ажил төрлийг маш хурдан гялалзуулах чадвартай. Хүмүүстэй харилцахдаа та нэлээд чанга шаардлага тавьдаг аж. Магадгүй та амьдралын туршлага дээрээ тулгуурладаг байж ч болох юм.
Бидний зөвлөгөө бол хүчээ шавхан байж ажиллах хэрэггүй. Үе үе зогсож, амарч ав. Энэ үеэр бодол санаагаа цэгцэлж, тайвшрах хэрэгтэй.
Ээмэг №6
Та бол жинхэнэ баяр хөөр. Сэтгэл тань мөнхийн баяр хөөр, тансаг байдал, цог жавхланг хүсдэг. Өвөрмөц, этгээд байдлаар хувцаслаж, зүүсэн гоёл чимэглэл тань наранд гялтганадаг. Та сэтгэл хөдлөлөө огт бодож санах юмгүйгээр ил гаргадаг. Алдар нэр, ажил төрөл таны хувьд эхэнд бичигдэх зүйл биш. Гэхдээ та эдгээрт дуртай.
Бидний зөвлөгөө бол сэтгэл хөөрлөө бага зэрэг дарж бай. Яагаад гэвэл та ойр дотны хүмүүсээ гомдоож мэднэ шүү. Таны зүгээс алдаа гаргасан бол уучлалт гуйхаас бүү зов. Уучлалт бол жинхэнэ хаан, хатны шинж чанар юм.