Хэнтий аймгийн Мөрөн сумын IV багийн нутаг, Эрдэнэ уул гэдэг газар нөөцийн 2800 боодол өвс шатсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 32 дугаар ангийн долоон албан хаагч найман цаг ажиллаж, галыг унтраасан байна. Энэ өдөр онцгой байдлын газарт обеькт шатсан зургаан дуудлага ирсэн байна.
Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд гэр, байшин, машин шатсан дуудлага өсөх хандлагатай байгааг холбогдох албаны хүмүүс анхааруулав. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлэв.