Хууль бусаар томилогдсон Газрын албаны даргын хэрэг шүүхийн шатанд явж байна

Хууль бусаар томилогдсон гэх Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Ундрахд холбогдох албан тушаалын хэрэг шүүхийн шатандаа явж байна. Түүнийг 2016 онд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун дүүргийн Засаг даргатай зөвшилцөлгүй томилсноос хойш газрын асуудлыг шийдвэрлэх ажил “царцсан” юм. Үүнээс болж бухимдсан иргэд БЗД-ийн иргэдийн газрын асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхгүй байна” гэсэн гомдол гаргах болжээ.

Д.Ундрахыг хууль бусаар томилж, ажлын хариуцлага алдсан учраас дүүргээс Газрын албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Батмандахыг томилсон байна. Тэрбээр эл албан тушаалд очсон  цагаасаа эхлэн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулж өнгөрсөн онд нийтдээ 350 орчим иргэний газрын асуудлыг шийдүүлжээ. Харин Засаг даргын зүгээс ямар нэгэн байдлаар иргэдийн газрын асуудлыг шийдэхгүй удаасан зүйл байхгүй. Газрын албанаас иргэдийн өргөдөл гомдлыг шийдүүлэхээр Засаг даргад оруулдаг бөгөөд хуульд харшлах зүйлгүй бол түүнийг нь Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэдэг аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн