Урлаг, Спорт

“Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

“Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян” киноны Галя бүсгүйг олон үзэгч өрөвддөг биз ээ. Шинэ жилийн шөнө ганцаараа үлдээд зогсохгүй сүйт хархүү нь өөр эмэгтэйгээс болж түүнийг хаядаг шүү дээ. Тэгвэл энэ дүрд тоглосон эмэгтэй жүжигчний амьдрал ч олон ээдрээ, зовлон бэрхшээлээр дүүрэн байжээ.

414114556-7 “Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

Женя Лукашины хуучин сүйт бүсгүйн дүрд жүжигчин Ольга Науменко тогложээ. Энэ бүсгүй амьдрал дээр олон гашуудал зовлонг амссан нэгэн юм.

Науменко “Үдэд дундад сүүдэр арилдаг”, мөн шинэ жилийн “Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян” киногоороо олонд алдаршжээ. Тэрбээр нөхөр Александр Скворцовтойгоо 32 жилийн турш сайхан амьдарсан байдаг. Гэвч тэдний гэр бүлийн аз жаргалыг уй гунигтай олон үйл явдал үгүй хийсэн юм.

414114556-8 “Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

Ольга, Александр нь Гоголийн нэрэмжит театрт танилцжээ. Танилцаад таван жил болсны эцэст бие биегүйгээрээ амьдарч чадахгүй юм гэдгээ ойлгосон гэдэг. Ингээд дурлалт хос ч гэрлэж, удалгүй Александра хэмээх охин нь мэндэлжээ. Харамсалтай нь охин нь тэднийг байнга өвдөж зовоодог байв. Эхэндээ түүнийг ханиад, томуу, гэдэсний хямралтай гэж оношилж байсан боловч удалгүй биеийн байдал нь эрс мууджээ. Ингээд эмч нар түүнийг мухар олгойн үрэвсэл туусан байна гэж оношилж, мэс засалд оруултал охин Вильмсийн хавдар болох нь батлагджээ.

414114556-3 “Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

414114556-4 “Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

Саша охиныг хавдрын төвд хэвтүүлж, Ольга охиныхоо дэргэд байнга байхын тулд эмнэлэгт асрагчаар ажиллах болжээ. Сүүлд нь жүжигчин бүсгүй охиноо гэртээ гарган авч, эмчилж болох бүхий л аргыг хэрэглэж үзжээ. Тэр ч бүү хэл зөнч мэргэн хүнд хүртэл харуулсан гэдэг. Гэвч гайхамшиг тохиосонгүй, Саша охин нь нас барсан байна.

Александр, Ольга хоёр ганц охиноо алдсандаа маш их гашуудан харамсаж байлаа. Удалгүй Науменко дахиад жирэмсэн болсноо мэджээ. Хоёр дахь хүүхэд нь дахиад өвчтэй төрөх вий гэж айсандаа тэр үр хөндүүлсэн байна.

Энэ явдлаас хойш 10 жилийн дараа Ольга 40 насандаа дахин охинтой болж, Светлана хэмээн нэрлэжээ. Александр, Ольга, бас Света охины аз жаргал ердөө л 19-хэн жил үргэлжилсэн юм. Охиныг 19 настай байхад аав нь хорт хавдраар өвчилснийг мэджээ. Науменко кино, театрт тоглож, маш шаргуу ажиллаж эхлэв. Тэрбээр нөхрөө аль болох үр дүнтэй эмчилгээ хийлгээсэй гэж байдаг чадлаараа зүтгэж байсан юм. Гэвч Ольга хамгийн хайртай, дотны хүнээ алджээ.

414114556-6 “Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

Зовлондоо шаналсан Ольга бүсгүй цөхөрч байсан ч хүчтэй, дайчин эмэгтэй тул хөл дээрээ босч чадсан. Хайртай нөхрөө алдсанаас хойш 9 жил өнгөрчээ. Өдгөө 68 настай энэ бүсгүй театртаа ажилласаар байна. Светлана охин эцэг эхийнхээ мэргэжлийг сонирхолгүй, сэтгүүлчээр суралцаж төгсчээ. Ингээд франц хүнтэй сууж, Москвад амьдарч байна.

Ольга ч амьдралдаа олон шалгууртай учирсан ч тэр бүгдийг давж, өдгөө гэр бүлтэйгээ сайхан аж төрж байгаа ажээ.

414114556-5 “Ууранд суусан паян”-гийн Лукашинд хаягдсан Галя бүсгүйн өрөвдөм түүх

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

7 Сэтгэгдэлтэй

  1. Юун өрөвдөм түүх вэ малаа. Хүний амьдралд байдаг л зүйл байна. Харин ч тэвчээртэй шаргуу бүсгүйн бахархалт түүх байна.

  2. Uruvdultei ni ch uruvdultei yumaa. Ur huuhdee aldaj unchin hotsorno gedeg hamgiin hetsuu. Hun bolgond tohioldood baidag zuil ch bish. Amniihaa zorgoor baidag zuil gej bitgii medemhiirch balairaad bai za

  3. Сайн уу,
    Та нэр хүндтэй, итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компанийг хайж байна уу? Бүх төрлийн зээлийг түргэн шуурхай, хялбар зээл, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгтгэл зэрэг бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Та бүхэн санхүүгийн асуудлынхаа талаар өнгөрсөн хугацаанд эндээс нэгийг нь хайж үзэх шаардлагагүй байгаа эсэхийг шалгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийн түвшинг 2% -иар 50 ам.доллараас 50 сая доллараар санал болгож байна. И-мэйл, санхүүгийн асуудлууд, хийх зүйлсийн талаар бидэнтэй холбоо бариарай, Кредит баталгаажуулалт шаардлагагүй, 100% баталгаатай.
    И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close