Дэлхийд

Египетэд таван алан хядагчийг цаазлав

Египетийн Александрия мужийн Бурж аль-арабын шоронд өнгөрсөн сарын 2-ны өглөө таван хоригдлыг цаазалжээ. “Аль-Арабия” сувгийн мэдээлж буйгаар тэднийг дүүжилж хороосон байна.

Тэдний дунд “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөнийг дэмжигч дөрвөн хүн байсан бөгөөд алан хядах ажиллагаанд буруутган шийтгэжээ. 2015 онд тэд Египетийн хойд хэсэгт орших Кфар Шейх цэнгэлдэх хүрээлэнд цэргийн факультетийн дадлагажигч оюутнууд руу халдсан билээ. Тэдний цэнгэлдэх хүрээлэнгийн өрөөнд тавьсан бөмбөгт цэргийн сургуулийн гурван оюутан амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.

Харин тав дахь хоригдлыг эрүүгийн хэргээр цаазалсан байна.

Хүний эрхийг хамгаалагчид цаазын ялыг эсэргүүцэж, Египетийн засгийн газрыг улс төрийн хоригдол байсан гэмт буруугүй хүмүүсийг шийтгэсэн гэж үзжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close