Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын дээд удирдагч шинэ оны анхны өдөр улсынхаа төв телевизээр ард түмэндээ хандаж үг хэлжээ. Тэрбээр Хойд Солонгос улс үндэсний цөмийн хүчнээ байгуулж дууссан, түүнчлэн Пхеньян 2018 оны өвлийн Олимпийн наадамд тамирчдаа оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгджээ.
Тэрбээр шинэ жилийн мэндчилгээндээ 2017 оны дүнгээ тайлагнаж, тус улс үндэсний цөмийн хүчнээ байгуулж, хариуд нь АНУ болон тэдний аялдан дагагчид нараас дарамт ирэх болсон гэв. БНАСАУ-ын удрдагчийн хэлснээр одоо тус улсын аюулгүй байдал хангагдаж, АНУ-ын бүх газар нутаг хүрэх бүсэд орсон гэжээ. Ким Чен Ун “Цөмийн товчлуур миний ажлын ширээн дээр байна” хэмээн тэмдэглэсэн байна.
БНАСАУ-ын дараачийн стратегийн бодлого бол бодит дайны нөхцөлд өргөтгөх боломжтой тив алгасагч баллистик пуужинг их хэмжээгээр үйлдвэрлэх эхлэх гэнэ. Үүнээс гадна БНАСАУ Өмнөд Солонгост өвлийн наадамд төлөөлөгчдөө оролцуулах асуудлаар хүсэлт гаргасан гэжээ.
Тус улс шинэ жилээ хэрхэн тэмдэглэсэн тухай зураг, бичлэгээс хүргэе.
https://www.youtube.com/watch?v=l1DzZvRVrhY
https://www.youtube.com/watch?v=PdfG_AU34Vs
12 дугаар сарын 31-нд Ким Ир Сений талбайд Шинэ жилийг тохиолдуулан Пхеньян-2018 мөсөн баримлын наадам нээлтээ хийжээ. Энд Улсын төлөвлөгөөний хороо, Хуурай зам, тэнгисийн тээврийн яам, Харилцааны замын яам, Солонгосын ардын армийн уран сайхны урлан, Пхеньяны худалдааны их сургуулийн гаргасан хэдэн арван мөсөн баримлыг үзэж сонирхох боломжтой.
Мөсөн бүтээлд үндэсний болон намын бэлгэдлүүд, тэр дундаа тив алгасагч баллистик пуужин зэргийг ч дүрсэлжээ.