Египетийн нийслэл Каир хотын өмнөд хэсэгт орших Хелман дүүрэгт нэгэн зэвсэгт этгээд сүм рүү дайрч, христийн шашинтнуудыг хөнөөжээ. Халдлагын үеэр зургаан иргэн, нэг цагдаа амиа алдсан байна. Гэмт этгээд энэ хэргийг үйлдэхээсээ өмнө сүмийн хажуугийн дэлгүүрт орж ах дүү хоёрын аминд хүрчээ. Тус улсын Дотоодыг хамгаалах яамнаас мэдээлж буйгаар христийн шашны коптик урсгалыг шүтэгчдийг онилсон хоёр халдлага болсны улмаас есөн хүн амь үрэгдсэн аж.
“Лалын улс” бүлэглэлээс эдгээр халдлагыг манай цэргүүд үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд тус бүлэглэл Египетэд 100 гаруй христийн шашинтны аминд хүрч байжээ.
Христийн шашны коптик урсгалыг шүтэгчид нь нэгдүгээр сарын 7-нд “шинэ он”-оо угтдаг аж. Тэдний баярын үеэр террористууд дахин халдлага үйлдэж болзошгүй учир аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдал шилжээд байгаа гэнэ.