Өчигдөр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан баг Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, ЭХЭМҮТ-д хүүхдийн тасагт 10-15 цагийн хооронд ажиллаж, амралтын болон шинэ жилийн баярын өдрүүдээр хүүхдийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, хүлээгдлийн байдалтай газар дээр нь танилцаж, дэмжлэг үзүүлж ажиллалаа. Хан-Уул дүүргийн хүлээн авах тасагт 8 хүүхэд үзүүлэхээр хүлээж байсан бөгөөд хамгийн удаандаа 1 цаг хүлээсэн, хүлээн авахад 2 эмч гарах хуваарьтай байсан 1 эмч ирээгүй. Унаа саатсан байх гэсэн Сэхээнд 2 хүнд хүүхэд байсан Эмчилгээ хэвийн үргэлжилж байна.Тасгийн үйл ажиллагаатай 20 орчим минут танилцаад эргээд хүлээн авах тасагт ирэхэд 20 гаруй хүүхэд хүлээж байсан. Ажиллах хуваарьтай нэг эмч ирээгүй, хүлээн авах тасагт эмч нэмж ажиллуулан зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар НЭМГ-ын дарга М.Мөнхдэлгэр, Эмнэлгийн дарга н.Бааст нарт утсаар ярьж үүрэг өглөө.
Өчигдрийн байдлаар 187 хүүхэдтэй. 24 цагийн хугацаанд 104 хүүхэд үзүүлж жижүүрийн хугацаанд 29 хүүхэд хэвтсэн байлаа. Сувилагч нэмэлтээр ажиллаж байгаа мөн 3 үйлчлэгч гэрээ байгуулан ажиллуулж байгаа талаар хариуцлагатай жижүүр эмч танилцуулсан юм.
Сонгинохайрхан дүүргийн хүлээн авах тасагт хүлээгдэл харьцангуй бага, ЭМГ-ын даргын тушаалаар өрхийн эмнэлэг амралтын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллах хуваарьтай ч ажиллахгүй байгаа тул шууд дүүргийн эмнэлэгт ирж, хүлээн авахын эмч өрхийн эмчийн бичиг шаардаж байсаныг газар дээр нь шийдвэрлэсэн юм. 24 цагийн хугацаанд 160 хүүхэд үзүүлж 41 хүүхэд хэвтсэн байна. Хүлээн авахад 2 эмч ажиллаж байсан. 209 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
ЭХЭМҮТ үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хүлээгдэл үүсч, гомдол гараагүй.Нэмэлтээр 1 эмч, 2 резидент нийт 4 эмч хүлээн авах тасагт ажиллаж байлаа.
Эх сурвалж: ЭМЯ