Мууранд дуртай, дургүй нь хамаагүй. Тэр хөөрхөн том нүдтэй, өөртөө таарсан жижигхэн биетэй энэ амьтныг араатны хаан арслангийн хамгийн “отгон” нь ч гэдэг. Муурыг зөвхөн дуртай, дургүй талаас л авч үзэх нь дэндүү ташаа юм. Бидэнд ч байхгүй зан, чадвар зөвхөн тэдэнд бий. Хэрвээ та муур тэжээдэг бол гэртээ ирхэд тань аль хэдийнэ үүдэн дээр тосч байдгийг анзаарсан байх. Энэ бол таны алхааг 100 алхамын цаанаас таньж, сонсдог гэсэн үг. Тэд ганцхан “меов”-лдаггүй, 60 өөр төрлөөр дуугарч чаддагаас гадна гэрт байх энергийг маш сайн мэддэг юм. Гэрт тань хэрвээ муу энергитэй, муухай бодолтой хүн зочилсон бол тэд андахгүй. Шууд л эзэндээ үйл хөдлөлөрөө харуулдаг байна. Тухайлбал, энэ хүмүүсээс нуугдах эсвэл маажиж, бүр архирдаг аж. Муур нохой 00-ын ус уух дуртай байдаг. Бохир сэжгийн мэт санагдаж болох ч тэнд цэвэрхэн ус байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Ингээд мууртай холбоотой хэдэн хөгжилтэй онигоог хүргэе.
Нэг эмгэн дэлгүүрээс 3 хайрцаг муурын хоол авав. Худалдагч:
-Би таныг мууртай гэдгийг мэдэхгvй байж ийм олон хоол өгөхгvй ээ, тэгэхээр та муураа авчирч байж ав. Хєєрхий эмгэн муураа авчрав. Маргааш нь нохойн хоол бас л 3 хайрцагийг авав. Худалдагч:
-Би таныг нохойтой гэдгийг чинь мэдэхгvй байж ийм олон хайрцаг хоол өгч чадахгvй ээ. Нохойгоо авчирч байж ав. Хөөрхий эмгэн бас л гэр рvvгээ явж нохойгоо авчрав. Гурав дахь өдөр эмгэн худалдагч дээр ирэв:
-Та энэ хайрцаг руу гараа хийгээдэх ээ… Худалдагч хайрцаг руу гараа хийснээ:
-Паа ямар заваан юм энэ чинь баас байна шvv дээ…!!!… Эмгэн:
-Би одоо 3 ширхэг нооль-ийн цаас авч болох уу???
Муур нохойтой таарахаараа яаж байгааг анхааралтай ажиглаарай. Муур шууд л исгэрч шуухтнаад нуруугаа гүдийлгэн маш том бөх шиг хэлбэртэй болгоно. Яагаад ингэж байна вэ гэвэл нохойг тэмээнээс үхтлээ айдаг гэдгийг зөвхөн муурнууд л мэддэг болохоор тэр.
Мууранд дургүй залуу, муур тэжээдэг найз бүсгүйнхээ гэрт хамт амьдрахаар болов. Нэгэн удаа муурыг нь төөрүүлхээр шийдэж, гудамжаар алхаж алхаж байгаад буланд орхижээ. Гэртээ иртэл өнөөх муур нь байв гэнэ. Маргааш өдөр нь муурыг дахин төөрүүлхээр шийджээ. Өөр танихгүй газарт муурыг хаячихаад сэтгэл хангалуун гэртээ иртэл муур нь хэвтэж байв. Дараагийн өдөр муураа төөрүүлхээр баахан гудам сүлжтэл өөрөө төөрчихөв. Өнөөх эр найз бүсгүй рүүгээ залгаж “ Наад муураа алив намайг ирээд ав” гэж хэлүүлжээ.
Муурандаа хэд ч хамаагүй мөнгө өгөх гээд үзээрэй. Муур чинь яаж ч гуйгаад мөнгө авахгүй. Мөнгө олохын төлөө татвар, ариун цэвэр энэ гэсэн байгууллагуудад рэкетлүүлэн эцэст нь эхнэртээ хөөгдөж арьсаа хуулуулах гэж ажил хийж байдаг амьтан бол хүн. Харин муур илүү харж, билүү долоолгүй хүссэн газраа цагирагалан хэвтчихээд явж байхдаа сэтгэл хангалуун байдаг мэргэн, ухаалаг амьтан.
2 comments
Margahgui ene uneheer unen gedeg.itgeh yostoi
muuriin usiig uaj avah vee.unaad bdag