Саудын Арабт авлигын хэргээр барууны 17 бизнесмэн саатуулагджээ. Энэ талаар “Daily Mail”-д эх сурвалжаас мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар АНУ-ын найм, Британийн зургаа, Францын гурван бизнесмэн хорионд байна. Зарим нь Саудын Арабт ажлын түр зөвшөөрлөөр ирсэн бол зарим нь энд удаан хугацаагаар амьдардаг, оршин суух тодорхой хаягтай ажээ. Тэднийг саатуулагдсан саудуудын адил янз бүрийн эрүүдэн шүүлтэд оруулж, доромжилж байгаа гэнэ. Тэд бүгд Эр-Риядын “Ritz-Carlton” зочид буудалд хоригдож байна.

Энэ мэдээлэлд Саудын Арабын засаг захиргаа тайлбар хийхээс татгалзаж байгаа юм.

Тус улс өнгөрсөн 11 дүгээр сард өв залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман тэргүүтэй Авлигатай тэмцэх дээд хороо байгуулж, нөлөө бүхий 40 орчим хүнийг баривчилсан билээ. Тэдний дунд хааны гэр бүлийн гишүүд, экс сайдууд, цэргийнхэн болон бизнес эрхлэгчид олон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн