Уул уурхай Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат бензиний үнэ нмэгдэхгүй гэж мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар “Тэс Петролиум” ХХК АИ-92 бензиний үнийг 20 төгрөгөөр нэмээд байна. Тус компанийн зүгээс алслагдсан дүүрэг, газарт үнээ нэмсэн гэж тайлбарлаж буй. Энэ асуудлаар маргааш Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл хуралдахаар болжээ.