Гадаад валютын улсын нөөц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд 2.3 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 76.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 75.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна.

  • “Монгол Алт” аяныг зохион байгуулсан төдийгүй Төвбанк дэлхийн зах зээлийн ханшаар алт худалдан авах болсонтой холбогдуулан Монголбанкны алт худалдан авалт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 19.1 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн үзүүлэлт болсон,
  • Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад Хуралдай бонд болон Гэрэгэ бондыг амжилттай гаргасан,
  • ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас санхүүжилт орж ирсэн зэрэг голлох нөлөөг үзүүлжээ.

Түүнчлэн Монголбанкинд тушаасан алтны биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц нэмэгдэхэд эерэгээр нөлөөлсөн байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн