Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Тооны нууц утга учир – updown.mn

Тооны нууц утга учир

Эрт дээр үеэс хойш “тоо”, “дугаар” хүний амьдралд олон чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Эртний хүмүүс тоонд онцгой нууцлаг шинж чанар агуулагдаж байгаа гэдэгт итгэдэг байлаа. Зарим нэг тоо аз, амжилт авч ирдэг гэж үздэг бол нөгөө нь хувь заяанд хүнд цохилт өгнө гэж гүнзгий итгэж байлаа. Вавилон, Индус, Пифагорийн соёл иргэншилд тоо бол бүхний эхлэл гэж ярьдаг байв. Эртний энэтхэг, египет, халдей нар тооны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд байжээ. Хятадууд сондгой тоон ян буюу тэнгэр, дархан, сайн тоо, харин тэгш тоог инь буюу газар, хувирамтгай байдал, муу тоо гэж үздэг байжээ. Христийн сургаалд гэгээн Августин, Александр нараас өмнө тооны бэлгэ тэмдгийн тухай ойлголт бүдэг бадаг байлаа.

Сонгодог буюу  Пифагорын сургууль

Европт тооны тухай сургаалыг үндэслэгч нь Пифагор байсан юм. Тэр “дэлхий ертөнц тооны хүчинд тулгуурласан” гэж хэлжээ. Түүний үзэл баримтлалд тооны шинж чанарыг танин мэдэх нь мэдлэгт хүрэх анхны алхам гэж үздэг байлаа. Тоо бол чанарын, ширхгийн гэсэн шинж чанар төрх агуулдаг гэж Пифагор үзжээ. Тооны шинж чанарыг судалж байхдаа Пифагорын талынхан тэдний хуваагдаж байгаа хуулинд анхаарлаа хандуулсан байна. Тэд сондгой тоог “эр”, тэгш тоог “эм” тоо гэж нэрлээд, энгийн болоод бүрэлдэхүүний тоо гэж бас ангилсан байна. Пифагорчууд бүрэлдэхүүний тоог хоёр үржүүлэгчийн хэлбэрээр төсөөлөөд “хавтгай тоо” гээд тэднийг тэгш өнцөгтөөр дүрсэлжээ. Харин гурван үржүүлэгчтэй бүрэлдэхүүний тоог “биет тоо” гээд параллелепипед хэлбэрээр дүрсэлжээ. Харин энгийн тоог ямар нэгэн дүрслэх боломжгүй тул “шулуун тоо” гэж нэрлэжээ. Пифагорчууд өөрийн хуваагчийнхаа үр дүнтэй адил тэнцүү тоог “төгс тоо” гэж нэрлэжээ. Жишээ нь: 6=1+2+3 эсвэл 28=1+2+4+7+14.
Төгс тоо олон биш. Нэг оронтой тоо дотроос 6, хоёр оронтой тооноос 28, гурван оронтой тооноос 496, дөрвөн оронтой тооноос 8128 юм.

Нэг хуваагчийн үр дүн нь нөгөөгийнхөө үр дүнтэй эн тэнцүү хоёр тоог “найрсаг тоо” гэж нэрлэжээ. Грекийн тооллын тогтолцоог европчууд өвлөн авсан бол хожим Оросууд үүнд суралцжээ. Дэлхийн аль ч шашинд “ариун тоо” гэсэн ойлголт байдаг бөгөөд тоо бүр тодорхой утга учир илэрхийлдэг байна. “0” тоо юу ч үгүй хоосон тойрог, үхэшгүй мөнх, тойрог дотор үргэлжлэх мөнхийн амьдралыг бэлгэддэг байна. Пифагорын хувьд “0” бол төгс төгс төгөлдөр хэлбэр байсан бол даосизмд тэгийн тоо хоосон байдал, үл оршлийг бэлгэддэг болжээ. Буддын шашинд оргүй хоосон гэсэн утгатай бол лалын шашинд энэ бол тэнгэрлэг байдлыг илтгэдэг. Каббалын эрдэмтэд хил хязгааргүй байдлын бэлгэ тэмдэг болгожээ.

“1”-ийн тоо үүсгэн байгуулалт, нэг нэгдлийн бэлгэ тэмдэг бол харин “2”-ын тоо хоёрдмол байдлын илэрхийлэл болжээ.

Пифагор “2”-ын тоо бол хоёрдмол байдал гэж хэлжээ. Харин Буддын сургаалд эр, эм, мэргэн цэцэн, харанхуй бүдүүлгийн илэрхийлэл гэжээ. Хятадад инь бол эмэгтэйлэг, газрын байдал гэсэн бол Христийн шашинд христос хүн, бурхан гэсэн хоёр шинжтэй гэжээ. Еврейн уламжлалд хоёрын тоо амьдралын хүч, Каббалд ухаалаг байдал, ухамсар, индуизмд хоёрдмол байдал, лалын шашинд оюун ухаан гэж тооцогдож байлаа.
“3”-ын тоо эртний философи, шашны сургаалын үндсийг нь гурван нэгдлийн үзэл санаа бүрдүүлдэг байжээ. Гурвалтай орон зайн урт, өргөн, өндөр гэсэн гурван хэмжээстэй холбодог. Хатуу, шингэн, уур гэсэн гурван хэлбэр, өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг, эхлэл, дунд, төгсгөл гэсэн хугацааны нэгдэл, бие, сүнс, оюун ухаан гэсэн хүнийг бүрдүүлэгч гурван хэсэг, төрөх, амьдрах, үхэл, сарны гурван фаз гэсэн ойлголт тархжээ. Дэлхийн аль ч шашинд дээд ертөнц бол тэнгэр, дундах нь газар, доод ертөнц бол ус гэж ангилжээ. Шашинд гурвалыг сүнсний бэлгэ тэмдэг гэдэг.

“3” бол амжилтын тоо. Христийн шашинд Гэгээн гурвал нь эцэг, хүү, ариун сүнс гэсэн ойлголт байдаг. Христийн шашинд “3” ийн тоо ариун тоо. Хятадын “ван” гэдэг ханз үсэг нь “хаан” гэдэг утга илэрхийлдэг. Энэ ханзны дээд талын хөндлөн зураас нь тэнгэр, доодох нь газар, дундах нь хүнийг бэлгэддэг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн нэрийн өмнөөс газрыг хүн удирдаж байна гэсэн утгатай юм. Ардын аман зохиолд гурван хүсэл, гурван оролдлого, гурван хаан, гурван шулмас гэсэн ойлголтууд байдаг. Гурвалын бэлгэ тэмдэг нь гурвалжин дүрс юм.

“4”-ийн тоо бүрэн бүтэн байдлыг илтгэж байна. Ертөнцийн дөрвөн зүг, дөрвөн улирал гэж ярьцгаадаг. Пифагорын дөрвөл гэдэг нь төгс байдал, шударга ёсны бэлгэдэл болжээ. Дөрөв бол Пифагорчуудын тангарагын тоо юм. Христийн шашинд дөрвийн тоо бол бие цогцсыг илэрхийлдэг. Дөрвийн тоог дөрвөн хуудсаар, дөрвөлжин, загалмай хэлбэрээр дүрсэлжээ. Буддын шашинд амьдралын мод дөрвөн мөчиртэй, түүний үндсээр нь рашаан устай дөрвөн гол урсдаг юм. Хятадууд дөрвийн тоог газрыг бэлгэдэж квадратаар тэмдэглэдэг. Дөрөв бол газрын тэгш тоо. Хятадын буддын зүтгэлтнүүд ертөнцийг 4 баатар хамгаалдаг гэж итгэдэг. Харин Египетэд цаг хугацааг заасан тоо гэж тооцогддог. Еврейчүүд 4-ийн тоонд их хүндэтгэлтэй ханддаг юм. Америкийн индианчууд дөрвийн тоог ертөнцийн зүгийн тоо гэж үздэг тул аливаа ёс заншлыг 4 удаа давтаж хийдэг байна. Каббалчууд 4-ийн тоог санамжтай холбодог.

Индуизмд дөрвийн тоог бүрэн бүтэн байдал гэж бэлгэдэж үздэг. Лалын шашинд дөрвийн тоог бүтээлч байдал, дэлхийн оюун ухаан, дэлхийн сүнс, анхны матери гэсэн зарчимтай. 4-ийн тоог Японд үхлийн тоо гэж үзэж амьдралд хэрэглэхээс ихэд цэрвэдэг.

“5”-ын тоо бол ариун гэгээн хуримын тоо юм. Учир нь 5-ын тоонд эмэгтэй хүний тэгш тоо хоёр, эр хүний сондгой гурвын тоо ордог. Грек Ромын уламжлалд тавын тоо гэрлэлт, хайр сэтгэлийн бэлгэдэл болдог. Тавын тоо бол сугар гаригийн сүлд тоо юм. Христийн шашинд таван мэдрэмж, таван хошуу, Христийн таван шарх гэсэн ойлголтоор баталгаажсан байна. Буддын шашинд ч бас тавын тоотой холбоотой олон ойлголтууд байдаг. Хятадууд хүний таван цул, байгаль дэлхийн таван байдал, таван янзын амт гэх мэт ойлголтыг амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. Европын уламжлалд тавын тоог хүч чадал гэж үздэг. Каббалд тавын тоо аймшгийг бэлгэддэг. Индуизмд таван үндсэн өнгө, таван мэдрэмж гэх мэт ойлголт байдаг. Лалын шашинд тавын тоог бурханы тоо гэж үзээд өдөрт таван удаа мөргөл хийдэг.

“6”-гийн тоо тэнцвэртэй байдлыг бэлгэддэг. Бүх тооноос хамгийн үр өгөөжтэй нь гэж үздэг. 6 гэдэг бол хоёр ширхэг гурвалжингийн нэгдэл. Нэг гурвалжин нь эр, нөгөө нь эм хүнийг бэлгэддэг байна. Иймээс ч Израильчууд тэгш хэмээр огтлолцсон хоёр гурвалжинг төрийн далбаандаа дүрсэлсэн байдаг. Гэвч Европын орнуудад 6-гийн тоог муу тоо гэж үздэг юм.

“7”-гийн тоог ид шидийн тоо гэж үздэг. Зарим үндэстнүүд азын тоо гэж үздэг. Эртний Вавилон хотод долоон давхар сүм барьдаг байжээ. Хүн үхсэний дараа долоон ширхэг хаалгаар өнгөрч тэнгэрийн оронд очдог гэж үздэг. Эртний Грект долоогийн тоог Аполланы тоо гэж үзэж байлаа. Эртний Грек Ромын домогт Крит арал дээр амьдардаг хүн төрхтэй буханд өргөл болгож долоон охин, долоон хүүг илгээдэг. Бас Одиссейн тухай домогт Огигия Калипсо Одессег долоон жил барьцаанд байлгадаг. Ертөнцийн 7 гайхамшиг гэж байдаг. Эртний Ромд долоогийн тоо бол бурхны тоо гэж үздэг байжээ. Ром хот ч долоон толгод дээр баригджээ. Христ, Иудаизм, лалын шашинд ертөнцийн долоон бүтээлийн тухай байдаг. Лалын шашинд 7-гийн тоо бүр ч чухал утга агуулгатай. Лалын шашинд 7 тэнгэр байдаг. Лалын шашинд 7-гийн тоо бол гэгээн тоо. Христийн шашины гол сургаал Библи сударт 7-гийн тоог олон удаа сануулсан байдаг. Христийн шашинд их мацаг долоон долоо 49 хоног үргэлжилдэг. 7-гийн тоотой холбоотой олон оньсого таавар, ардын аман зохиол цөөнгүй байдаг. Жишээ нь Цасан гүнж ба долоон одой, долоо хэмжиж нэг огтол, долоон бэрхшээлийн нэг хариулт гэх мэт.

“8”-ын тоо аз жаргалын тоо. Зарим үндэстнүүд 8 бол диваажингийн тоо гэж үздэг. Долоон хоног мацаг барьсны дараа 8 дахь өдрөөс нь оюун санаа сайжирдаг. Пифаргорчууд наймын тоог гурван хэмжээст орон зайн тогтвортой байдал гэж үзжээ. Буддын шашинд бол тэгш хүслийн тоо юм. Найм бол ариун гэгээн үйл явдлын дохио болдог. Хятадууд наймын тоог азтай тоо гэж үздэг. Христийн шашинд сэргэн мандлын бэлгэ тэмдэг болдог. Египет улсад найм бол Тотагийн тоо. Харин еврейчүүд бурхны тоо бол 8 гэж үздэг. Лалын шашинд найман бурхадын орон гэсэн ойлголт бий. Бас араб цагаан толгойн үсгийг найман бүлэгт хуваадаг. Япончууд тэнгэрт найман бурхан байдаг гэж үздэг байна.

“9”-ийн тоо эд баялгийг бэлгэддэг. 3х3 гэдэг нь 9-ийн бэлгэдэл. Нэг тойрог нь 90, 360 гэсэн градустай байдаг. Пифагорчууд 9 бол бүх тооны нэг үе дуусаж байгаа хязгаар гэж үзжээ. Скандинавын орнуудад 9-ийн тоог ариун тоо гэж бэлгэшээдэг. Буддын шашинтанууд 9 бол оюун ухааны хүч, тэнгэрийн тоо гэж итгэдэг. Хятадууд 3х3 бол хамгийн сайн тоо гэжээ. Грек Ромын уламжлалд 9 бурхныг шүтэн биширдэг. Еврейчүүд 9 бол үнэний тоо гэжээ.

“10”-ын тоо бол сансрын тоо. 1+2+3+4=10 бол тэнгэрлэг байдлын бэлгэдэл. Пифагорчууд 10 бол төгс төгөлдөр байдал үзжээ. Одиссей 9 жил аялж 10 дахь жил дээрээ эргэж ирсэн юм. Троя хот 9 жил бүслэлтэд байж 10 дахь жилдээ бууж өгчээ. Хятадууд аравын тоог крестээр тэмдэглэж хүн гэсэн утга илэрхийлдэг байна. Христийн шашинд 10 сургаал гэж бий. Каббалд 10 тоо бол J-йод үсгийн дугаар. Лалын шашинд 10 тоо чухал үүрэгтэй. Газар эзэмшигчээс аравтын хэмжээсээр татвар авдаг байжээ.

“11”-ийн тоо. 10-ын тоо төгс төгөлдөр бол 11-ийн тоо нүгэл, хууль зөрчих байдал, аюул гэж үзжээ.

“12”-ын тоо. Сансрын дэг журмыг илэрхийлдэг. 12 бол өрнийн зурхайн ордны тоо, дорнын зурхайд 12 жилийн тоо байдаг. Буддын шашны тэргүүн далай лам 12 зөвлөхтэй байдаг. Египетүүд 12 төрлийн там байдаг гэж итгэдэг. Олимп ууланд 12 бурхан байдаг. Европын уламжлалд 12 тэнгэрийн хаалга байдаг.

“13”-ын тоонд онцгой анхаарал тавьдаг. 13-ын тоо бол азгүй тоо гэж олон шашинд үздэг.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Тооны нууц утга учир

  1. Бат 2019-02-16 18:01 at 18:01

    9911**** дугаар ч зүгээр нэг тоо биш юм бн манай монголчууд аргагүй л мэдэж бн шүү цаанаасаа л тэнгэр заяатай үндэстэн шүү би нэг юмны учрыг ойлгохгүй юмаа тв ээр ярьж байгаа хүмүүст тооны анхан шатны мэдлэг байдаггүйг гайхаад л

    Хариулах

Бат-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн