Зураг дээрх бүсгүй бол Тайванийн иргэн Жань Тингуань. Түүнийг хэдэн настай гэж бодож байна вэ? Магадгүй олон хүн түүнийг 20-25 настай л болов уу гэж бодож байгаа биз. Яагаад гэвэл тэр чанга гоолиг биетэй, нүүр нь толигор, яг л оюутан охид шиг харагдаж байгаа.
“Спорт заалны хатан хаан” хэмээн интернэтэд алдаршсан энэ бүсгүй үнэндээ 45 настай. Жань 14 настай хүү, 10 настай охинтой. Эх орондоо олон мянган шүтэн бишрэгчтэй бөгөөд үеийнхэн нь түүнийг “сургуулийн охин шиг царайтай хатагтай” хэмээдэг.
Жань бүсгүй хамгийн анх 2012 онд спортлог зургуудаа олон нийтийн сүлжээнд тавьснаас хойш алдаршжээ. Түүний зураг маш хурдан түгж, энгийн нэгэн гэрийн эзэгтэй жинхэнэ алдартан болон хувирсан байна.
45 настай гэрийн эзэгтэйн гол нууц
Бүсгүйн хэлснээр тэрбээр хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараагаас л бие хаадаа анхаарч эхэлсэн гэнэ. Тогтмол, шаргуу дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд Жань төрсний дараа үүссэн 23 кг орчим жингээ хаяж чаджээ.
Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа болон одоо
Бүсгүй гоолиг биеэ хадгалдаг гол нууцаа өөрийнхөө боловсруулсан цогц дасгалтай холбон тайлбарладаг. Жань энэ дасгалыг хаана ч хийж болно гэдэг. Дасгалын хугацаа ердөө 6-хан минут.
“Хэрвээ та амьдралдаа ганцхан бяцхан зүйлийг байнга хийгээд байвал үр дүн нь өсөж, агуу том зүйл болно” хэмээн спорт заалны хатан хаан ярьж байна.
Бүсгүйн амжилтын хоёр дахь нууц бол “ихээс бага руу” зарчмаар хооллох явдал. Жань өглөө, өдөр аль болох сайн иддэг. Харин оройн цагаар хөнгөн хооллохыг эрмэлздэг.
Сүүлийн хэдэн жилд энэ эмэгтэй зөвхөн интернэтийн төдийгүй телевизийн од болжээ. Жань эрүүл амьдралын хэв маягтай холбоотой нэвтрүүлэгт байнга орж, дасгал хөдөлгөөнөө зааж, зөвлөгөө өгдөг. Тэрбэээр 2015 онд “Зургаан минутын дотор турах нь” нэртэй дасгалын номоо гаргасан байна.
2 comments
ataarxaj bna oo…
saihan busgui bna oo yun nogoo odgerel avgai, hajuud ni huuhed shig haragdaj bna