МАН-ын удирдах зөвлөл өчигдөр анхны хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа намын даргын хувиар суулаа. Энэ удаагийн хурлаар МАН-ын 2018 оны ерөнхий төлөвлөгөө, бодлого зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөлийн хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдал намын нэр хүндэд нөлөөлөх асуудал үүсэхийг сануулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх татвар нэмэх асуудлыг эргэж харах ёстой гэж үзсэн байна.  Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 15:00 цагаас эхэлж 18:00 цагийн үед өндөрлөсөн юм.

 

 

By updown

One thought on “МАН: Татвар нэмэх асуудлыг эргэж харах ёстой”
  1. ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭН ДАРУЙ ХЭВЭНД НЬ ОРУУЛАХГҮЙ БОЛ ТЭТГЭВЭР АВАХ ХҮНГҮЙ БОЛЖ ДАРГА НАР БАЯРЛАХ ЮМ БИЗ ДЭЭ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн