Залуусыг байлдан дагуулсан найруулагч Rokitbay  О.Баярсайханы бүтээл “ОННЦ Дүмд” монголын анхны анимэйшн хүүхэлдэйн кино үзэгчдийн хүртээл болсон цагаасаа “утгаар” нь байлдан дагуулаад буй. Нэгдүгээр улиралд 10 анги нийтлэн хүргэсэн бол хоёрдугаар улиралаас хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Үзэгчдийн хайртай дүр болох Дамбажаагийн ах Гомбажаа сүүлчийн анги дээрээ дүүгээ хамгаалаад амиа алддаг. Гэхдээ түүнийг эргэн ирэх болов уу гэсэн хүлээлт олны дунд бий. Энэ асуултын хариуд Дамбажаа, Сандаг, Гомбожаа нарын дүрд дуу оруулсан “Оннц дүмд” анимейшны  фонын зураач, дууны эвлүүлэгч  Оzgill нэрээр энэ бүтээлийнхээ гурван дууг дуулсан залуу уран бүтээлч Ц.Бат-Оргил хэлэхдээ ” За ёстой хэн мэдэхэв /инээв/. Хоёрдугаар улирал эхлэхээр л үзэцгээж дээ” гэсэн юм. Тэрбээр Дамбажаагийн дүрд дуу оруулахад амаргүй байсан ч өөрөө энэ дүрд дуу оруулахыг маш их хүсч, зорьж байжээ. Харин Сандагийн дүрд дуу оруулсаны дараа Гомбажаагийн дүрд дуу оруулахад тохирч байсан гэнэ.

By updown

5 thoughts on ““ОННЦ ДҮМД” киноны дарагийн ангид Гомбажаа эргэн ирэх үү?”
  1. ЯЛЗАРЧ ӨМХӨРЧ МӨХӨЖ БАЙГАА УЛСАД ЗОРИУЛСАН КИНО ДУУСАХГҮЙ БАЙХӨӨ. АМИЛНА ХАРЖ Л БАЙГААРАЙ.

  2. дүүгээ хамгаалж нас барсан ч гэх шиг… харин ч мурьж яваад санамсаргүй эхнэр нь ирж үйл явдлыг эргүүлсэн болохоос. үзээгүй гарууд ёстой нааж өгчээ. ГОМБОЖАА БОЛ ОДООГЫН МОНГОЛЧУУДЫН НИЙТЛЭГ ДҮР, ДҮҮГЭЭ Ч ЗОЛИОНД ӨГӨХӨД БЭЛЭН Н*ВШИЙН ДҮР, МОНГОЛООР ДҮҮРЭН ГОМБОЖАА БАЙГАА ЭНЭ Л БИДНИЙ ЭМГЭНЭЛ

247-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн