Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна – updown.mn

“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна

Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” буюу машины захтай холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрийг эрх баригчид уландаа гишгэж, хууль зөрчиж байна хэмээн жагсаал зохион байгуулж байна. 2007 оноос хойш 300 гаруй худалдаа эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр “Даяар хас” компанийг байгуулан нэг тэрбум гаруй төгрөгөөр “1000 машины зогсоол”-ыг тохижуулж. Мөн гурван шатны шүүхийн шийдвэр худалдаа эрхлэгчдийн талд гарсан талаар худалдаа эрхлэгч нар хэлж байлаа.

-“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ ЗААВАЛ ӨМХИЙ БААСАН ДУНД АВААЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ”

Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл иргэн н.Бат: Шүүхээс энэ газрыг Улаанбаатар-Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил газар биш ээ гэдгийг нотлоод гаргачихсан. Шүүхийн тогтоол нь гарчихаад байхад Нийслэлийн удирдлагууд нийтийн эзэмшлийн газар мөн “Та нар зайл” гээд байдаг. Хууль эрх зүйтэй орчинд амьдарч байгаа юм уу бүү мэд. Урдаа барьдаг байнгын шалтгаан нь түгжрэлээс сэргийлгэнэ гээд байгаа юм. Гэтэл хар даа нар “Бар” захын энэ зам түгжрэлтэй байна уу. Худалдаа эрхлэгч нар нэг нь ч машинаа унадаггүй. Бид нар бүгдээрээ явган ирж, буцдаг.

Машин үзэхээр ирсэн иргэдэд зориулсан тусдаа зогсоол байгаа. Тиймээс түгжрэл саатал үүсгэсэн гэж бодохгүй байна. Яам тамгын газрууд төр захиргааны газрууд замын түгжрэл хамгийн их үүсгэдэг. Төрийн албан хаагчдын цалин том, том машин авч унахаар цалинтай хүмүүс биш үү дээ. Төрийн албан хаагчид хотын төвөөр байгаа ихэнх зогсоолуудад машинаа тавьж бөглөрөл үүсгэж ард түмнийг гудамжинд албаар түгжрүүлдэг. Оросын хил дээр мануухай босгоно гэдэг шиг түгжрэл чинь эндээс үүсээд байгаа юм гэдгийг өөрсдөө мэдэхгүй байна.

Хэрвээ авто зогсоол барьсан юм бол зах зээлийнхээ хуулийн дагуу хангалттай сайхан үзүүлснийхээ дараа биднийг хөөх хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ёстой хүмүүсийг заавал өмхий баасан дунд аваачих гээд байх юм. Гэтэл мэргэжлийн байгууллага очиж судалгаа хийхэд энд хуримтлагдсан метаны хий хэзээ мөдгүй дэлбэрнэ гэсэн. Бид нарын дээрээс Улаанбаатар хотын 70-80 жилийн баасан бороо орно. Тэндээс өвчин халдвар авахгүй гэсэн баталгаа алга байна. Хамгийн гол нь би эрүүл, аюулгүй орчинд ажиллаж  амьдармаар байна.

Төмөр замын дарга Д.Жигжиднямаа, Улаанбаатар хотын дарга Су.Батболд, Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл гэх гурван хүн үгсэн хуйвалдаж гурван шатны шүүхийн тогтоолыг үл хүндэтгэн биднийг газраа чөлөөлж өгөхийг шаардаж байна. Арваннэгдүгээр сарын дөрвөнд хамгийн эцсийн шатны шүүх хурал болсон. Гэтэл Зам тээврийн дэд сайд хууль хөөцөлдөж явсаар байгаад хууль бус шийдвэр буюу гэрчилгээг гаргуулж авсан. “Даяар хас” компанийн захирал дээр хуурамчаар хэрэг үүсгэж, өдөр болгон шалгадаг хүмүүсийг дууддаг. 300 гаруй хүн өдөр болгон энд ээлжээр хонож байна. Гурван жил энэ компани тоггүй, усгүй байлаа. Дайны үед л ийм байдаг болов уу. Үе үеийн хотын дарга, төмөр замын дарга нар энэ газарт шунадаг” гэв.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/1d651295a

3 thoughts on ““1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна

  1. Zochin 2017-12-26 09:33 at 09:33

    ene olon humuus tegeed haachih bolj bainaa nuulgeh bol niiteer n nuulgene biz

    Хариулах
  2. darya 2017-12-26 09:47 at 09:47

    darsan irgedee deeremdehiig tor gej nerlehgui

    Хариулах
  3. Зочин 2017-12-26 09:51 at 09:51

    tumur zammiin umch bish n todorhoi yum bol huuli durmiinhee daguu yaj shiidegdsenee l dagah heregtei shd

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн